Афганистанд хүчтэй газар хөдлөлт болж 22 иргэн амиа алдлаа

Үйл явдал

Даваа гарагийн өглөө Афганистан улсын баруун хойд хэсгийн Бадгис мужид 4.9 болон 5.3 баллын хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Хоёр цагийн зайтай хүчтэй газар хөдөлсний улмаас 700 орчим байшин барилга нурж, сүйдсэн. Мөн 22 хүн амь насаа алдсан байна. Үүний дунд хүүхдүүд байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв нь тус мужийн нийслэл Кала-И-Нав хотоос 50 километрийн зайд байсан.