ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.04.29/ Наран ургах, шингэх 05:38-20:01

Зурхай

2022.04.29, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29. ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.04.29, Баасан гараг

Наран ургах шингэх: 05.38-20.01

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.