Repsol компанийг далайд их хэмжээний нефть алдаж байгаад буруутгажээ 

Үйл явдал

Перугийн нийслэл Лима хотын “Чанкай” боомтод байгаль хамгаалагчид болон эко идэвхтнүүд жагсаал цуглаан хийжээ. Тэд Испанийн Repsol нефтийн компанийн эсрэг жагсч байгаа юм. 

Байгаль хамгаалагчид болон эко идэвхтнүүдийн үзэж байгаагаар Repsol компанийн буруутай үйл ажиллагааны улмаас Номхон далайн уснаа 10 мянган баррель газрын тос алдагдсан байна. Испанийн нефть олборлогч компани өмнө нь дээрх баримтыг үгүйсгэж байсан ч сүүлд тэдний нефть зөөвөрлөгч танкераас Номхон далайн уснаа их хэмжээний газрын тос алдагдсан болохыг хүлээн зөвшөөрчээ. Перу улсын прокурорын алба байгаль орчинд хор хөнөөл учруулсан хэргийг мөрдөн шалгаж эхлэн, энэ улсын эрх баригчидRepsol компаниас нөхөн олговор төлөхийг шаардаж байна.