Сэтгэгдэл (3)
Нийслэлийн камертончууд
Удаан дуншсан тоглолтоо фенүүддээ өргөн барьхад үндэсний шилдэг үйлдвэрлэгч АПУ компани хамтран ажиллаж байгаа гэнэ. Мартагдсан түүх дурсамжийг дуу хуур, сайхан амт авчирдаг шиг. Их хотын үдэш цугласан камертоны фенүүд сэтгэлийн цангаагаа тайлахын зэрэгцээ үндэсний шилдэг үйлдвэрлэгч АПУ компани шилдэг бүтээгдэхүүнээр амны цангаагаа тайлах ая тухай орчин ч 2010 тоглолтонд бүрдүүлж өгөх нь.
Камертончууд эргэн ирлээ.
Рок попын нялх одод гэж өхөөрдүүлж, уянлаг дуу хоолой стиль имижээрээ залуусыг байлдан дагуулж байсан камертончууд үүсэн байгуулагдсныхаа 15 жилийн ойн босгон дээр дахин шинээр мэндэлж байгаагаа, удаан бэлтгэсэн нүсэр тоглолтоороо зарлан тунхаглах нь.
"Playtime-2010" наадам
"Playtime-2010" наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, дуучдын бүртгэл явагдаж эхэллээ!!! "Playtime-2010" наадамд зөвхөн 40 хамтлаг, дуучид урилгаар болон бүртгэлээр оролцоно. Бүртгэл Улсын Их Дэлгүүрийн зүүн урд байрлах Хай-Фай Рекордзын оффисын байран дээр ажлын өдрүүдээр 10-18 цагийн хооронд явагдаж байна. Бүртгүүлэх хамтлаг, дуучдад тавигдах шаардлага: - Амьдаар тоглодог - Өөрсдийн 5-аас доошгүй уран бүтээлтэй - Бэлтгэл сайтай, тоглолтын ур чадвар өндөртэй - Урсгал харгалзахгүй - Бүртгүүлэхдээ гишүүдийн 1 хувь зураг авчирна, анкет бөглөнө
“Араб наадам”-аас татгалзъя
Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр, наадмын хурдан морины уралдаан цөөн хэдэн хүний бооцоот тэмцээн, нэг ёсондоо араб наадам болоод өнгөрлөө. Тэнд ард түмний морь түрүүлсэнгүй. Цөөн хэдэн мөнгөтэй хүний өндөр үнээр худалдаж авсан араб, эрлийз үүлдрийн тэжээлийн хүлгүүд торгон жолоо өргүүллээ.
Монголчууд УИх-ын гишүүнээ "Бат" гэж нэрлэдэг
Манай УИХ уг нь хоёрхон Батсуурьтай. Гэвч туркууд манай УИХ-ыг 76 Батсуурьтай юм болов уу гэж бодсон сурагтай. Учир нь туркийн төлөөлөгчдийн айлчлалыг дагалдах бүрэлдэхүүнд Дорноговиос сонгогдсон 2 Батсуурь хоёулаа орсон байна. Дэд дарга Батхүү, хоёр Батсуурь гишүүн нар Туркийн төлөөлөгчдийг байх хугацаанд бараа болж, бүх л ёслолын арга хэмжээнд нь оролцохоор болжээ. Нэг хэсэг гадныхан Монголчууд наадам хийгээд түрүүлсэн бөхдөө Бат-Эрдэнэ гэж цол өгдөг юм байна лээ гэж ойлгодог байсан шиг туркийн парламентынхан “Монголын их хурлын гишүүдийг Монголоор Бат гэж нэрлэдэг, тэгээд дэд дарга болвол хүү, жирийн гишүүн байвал суурь гэсэн дагавар дагалддаг юм билээ гэж яривал нэг их гайхах зүйлгүй бололтой. Дээрээс нь олон Батбаяраа оруулсан бол туркчүүдийн толгой бүр ч эргэх байсан байх даа гэж гишүүд өөр зуураа хошигносон сурагтай.
Аваргын "сүрийг дарсан" УИх-ын гишүүд
Монголын парламент хэд хэдэн бөхтэй. Үндэсний бөхийн дархан аварга Бат-Эрдэнэ, Самбо бөхийн дэлхийн аварга Баттулга, сумоч Батбаяр нарын бөхчүүд УИх-ын дугуй танхимд зодоглож, хуулийн төсөлтэй барилдаж байгаа.Тэднээс яахын аргагүй эрэмбэ сүр ихтэй нь хөдөлмөрийн баатар, улсын баяр наадмын 11 түрүү авсан дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Энэ жилийн наадмаар дархан аварга маань барилдахгүй гэсэн.
Бусад мэдээллүүд...
Хуудас 9-с 1



