Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ханхүүгийн сүйт бүсгүйн тухай сонирхолтой баримтууд

  Б.Оюун 2018-05-19 8280

МЕГАН МАРКЛЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:

  • Меган Маркл энэ жил 36 настай. Тэрээр Их Британийн хатан хааны гэр бүлд бэр болж орсон сүйт бүсгүйчүүдээс насаараа хамгийн ахмад нь болж байна.
  • Меган Маркл ханхүү Харригаас 3 насаар эгчмэд
  • Меган Марклын эцэг Томас Маркл нь Ирланд гаралтай, кино оператор мэргэжилтэй хүн юм. Тэрээр Америкийн телевизийн урлагийн нэр хүндтэй шагнал болох “Эмми”-гийн шагналтай юм.
  • Меганы ээж нь Афро-Америк гаралтай, нийгмийн сэтгэлзүй болоод социологийн мэргэжилтэй, сүүлд йогийн багш болжээ.
  • Меган Маркл Калифорнийн их сургуульд “театрын урлаг судлаач”, “олон улсын харилцааны” чиглэлээр хоёр мэргэжил эзэмшжээ.
  • Их сургуулиа дүүргэх хүртлээ фото-моделиор ажиллаж байгаад Буэнос Айрес дахь АНУ-ын ЭСЯ-нд олон нийттэй харилцах албаны ажилтнаар ажлынхаа анхны гарааг эхлүүлж байжээ
  • Меган Марклын хувьд энэ удаагийн гэрлэлт нь хоёр дахь гэрлэлт нь юм. Их Британийн ханхүүтэй гэрлэхээсээ өмнө тэрээр Америкийн кино найруулагч Тревор Энгельсонтой гэрлэж байжээ.
  • Меган Маркл Их Британийн ханхүүтэй гэрлэж байгаа анхны Америк иргэн, анхны өнгөт арьст сүйт бүсгүй, анхны жүжигчин мэргэжилтэй сүйт бүсгүй болжээ.
  • Меган Маркл ханхү Харритай гэрлэснийхээ дараа шашны чиглэлээ өөрчилнө. Тэрээр өмнө нь католик шашинтан байсан бол гэрлэснийхээ дараа англиканы сүм хийдийг дагах болно.
  • Хуримын ёслолын үеэр түүнийг сүйт залуу дээр нь ирээдүйн хадам аав нь болох хунтайж Чарльз хөтлөн аваачна
  • Их Британийн хатан хаан 2-р Елизаветатай анх танилцахаасаа өмнө Меган англи маягаар цай ууж сурчээ
  • Меган Маркл нар амьдралынхаа туршид хоёр өөр тивд амьдарсан ч тэднийг холбодог эрт үеийн өвөг эцэг байдаг гэнэ. Английн генетикийн шинжээчдийн тогтоосноор тэртээ 1480 онд мэндэлсэн Ральф Боуз нь Их Британийн хатан хаан Елизавета болон Меганы эцэг Томас Меган нарын холын хамаатан байжээ
  • Хосууд сүй тавьснаасаа хойш хамгийн уртдаа хоёр долоо хоног л хол байжээ
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө