Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МУГЖ дуучин Н.Чулуунхүү бүх ээжүүдэд Зуу наслах ерөөл өргөнө

  admin 2018-01-22 4043

 МУГЖ дуучин Н.Чулуунхүү 20 гаран жилийн өмнө энэ уран бүтээлээ туурвиж, ижийгээ 100 наслахыг ерөөн дуугаа амилуулж байжээ. Түүний сэтгэлийн ерөөл биеллээ олж, ижий нь энэ жил 100 нас хүрч байна. Түмний аялах дуртай “Зуу наслаарай ээжээ” хэмээх дуу ерөөл болж, билэгшээл дагуулсны үр нь ийнхүү ижий минь 100 нас зооглож байгаа биз ээ гэж Гавьяат дуучин ярьж байна. 

Гавъяат дуучин ижийнхээ 100 насны сүүдэрт зориулж шашин урлагийн хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулахаар болжээ. Шашны томоохон зүтгэлтнүүд сэтгэл нэгдэж, ариун гэгээний дээж арц, сахиус тэргүүтнийг хүндэтгэлийн цэнгүүнд ирсэн бүхэнд өргөх гэнэ. Түүний ээж “Цэнгүүнд ирсэн бүхэнд бэлэг өгмөөр байна” гэж хүүдээ шивнэснийг бурхан шашны тэргүүнүүд хүлээн авч, бэлэг зэхсэн нь энэ гэнэ шүү. Өндөр настай ижий бүрт зориулан өргөж буй хүндэтгэлийн цэнгүүний тасалбар харин дууссан гэнэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө