Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2017 оны онцлох "дурлал"-ууд

  admin 2018-01-15 8984

2017 онд олон гэр бүл гал голомтоо бадраасан онцгой жил байсан. Мөн энэ онд олон хосууд учирч хайрын галаа асаасан билээ. Ингээд олны танил хүмүүсийн онцлох хайрын романсыг сонирхуулж байна. 

 "Маск" продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариучимэг

Image may contain: 1 person, outdoor and water

"Маск" продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариучимэг нарын хурим. Тэдний үлгэрийн мэт хуримын гэрэл зургууд нийгмийн сүлжээнд тавигдаж олон залуусын сонирхолыг татаж атаархлыг төрүүлээд амжсан. 

 Т. Бархүү ба И. Одончимэг

Энэ онд МУГЖ И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр боллоо. Түүний төрсөн өдрөөр Т.Бархүү сүйн бөгж бэлэглэсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Т. Бархүү өөрийн цахим хуудастаа “Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа... Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ... Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо...Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ... Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн баяр хүргэсэн.

Төгс ба Цэнгүүн

Төгс Цэнгүүн зурган илэрцүүд

Загвар өмсөгч С.Төгс, "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Ч.Цэнгүүн нар энэ онд үерхэж эхэлсэн нь багагүй шуугиан дагууллаа. Тэдний хамт хөтлөн явуулдаг "Tsenguun & Tugs" видео блог залуусын үзэх дуртай бичлэгүүд болоод байна. 

Jack&Puje 

Image may contain: 2 people

"Лантуун дохио" ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидийн орон" төслөөрөө олон нийтийн анхаарлыг хүүхдийн эрхийн асуудалд хандуулж чадсан. Ч.Ганжавхлан энэ онд найз бүсгүй Ц.Пүрэвжаргалтайгаа хуримын ёслолоо хийсэн бөгөөд тэдний гудамж талбай, автобусанд даруулсан онцгой дүр төрх бүхий гэрэл зургууд олны анхаарлыг татсан билээ. 

Image may contain: 2 people, wedding and outdoor

Б. Шижирбатын гэрлэх санал

Animated GIF

Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоуны эцсийн шатны үзүүлбэрийнхээ төгсгөлд гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барьлаа. Олон жил үерхэж буй найз бүсгүйдээ ийн санал тавьсан нь үзэгчдийг төдийгүй тэмцээний шүүгчдийг гайхшруулж чадсан юм. 

Rokit Bay аав болсон нь 

Image may contain: 3 people, people sitting, shoes and indoor

Рокит бэй буюу О.Баярсайхан энэ онд анхны үрээ өлгийдөн авлаа. Олон нийтийн сүлжээгээр түүний жирэмсний хувцастай гэрэл зураг тархсан нь багагүй шуугиан дэгдээсэн юм. 

Жүжигчин П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл 

Шүүдэрцэцэг Тодгэрэл зурган илэрцүүд

Жүжигчин  П.Шүүдэрцэцэг, Mixx хамтлагийн дуучин Темпо нарын салалт олны анхаарлыг их татсан. Харин жүжигчин бүсгүй “Бид 3-ын болзоо ” кинонд хамтран тоглосон жүжигчин Э.Тодгэрэлтэй хайрын романс үүсгэжээ. Хосууд маань одоо хүртэл тайлбар хийдэггүй ч сүүлийн үеийн зураг, бичлэгээр өөрсдийгөө илчлэх болсон юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө