Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвөрмонгол зураачийн "Дорнын эгшиг" үзэсгэлэн нээгдлээ

  Б.Уянга 2018-01-11 740

ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн багш , урлаг судлалын ухааны докторант , зураач Хишигбатын Дорнын эгшиг үзэсгэлэн нээгдлээ.  Улаанбаатар хотноо анх удаа үзэсгэлэнгээ толилуулж байгаа түүний бүтээлүүдийн дийлэнхийг Монгол ахуй ноёлж байна. Эмээлийн талаар 10 гаруй жил судалгаа хийж явсныг нь гэрчилэх бүтээлүүд тосон зураг болон амилсныг эндээс харж болохоор. Түүний бүтээлүүд борооны дараа эх дэлхий угаагдан амар жимэр ёс ноёлох мэт мэдрэмжийг төрүүлэхүйц дулаан өнгөтэй , бидэнтэй ойр дотно ахуйг харуулснаараа онцлог юм. 80 гаруй бүтээлээ олон түмэнд өргөн, урлаг судлаач, эрдэмтэн багш нараа уриж Дорнын соёлын талаарх үзэсгэлэнгээ ийнхүү дэлгэсэн гэнэ.

Түмэд овогтой Ойдовын Хишигтбат Алшаа аймгийн Цогтхүрээ сумын дундголд төрж 2005 онд анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Зураач хүн аливаа зүйлийн өнгөн талыг зурахаас гадна тухайн зүйлийн цаадах мөн чанарыг гаргахыг эрмэлзэх нь оюун санааны тун нандин чадвар хэмээн түүний бүтээлийг үнэлж бичсэн эрхмүүдийн үгс номын хуудас бүрт зурайж байна.   Уран бүтээл бүхнээ нэгэн баринтагт хийн ном болгон Кирилл, Уйгаржин Монгол, Хятад, Англи хэлнээ тайлбар бичин хавсаргажээ.  Уран зураач хүний бүтээл ном болсон анхны тохиол энэ гэдгийг урлангийн танхимд цугласан олон нөхөд нь ч хэлж байна лээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан