Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дуучид хавдарын эсрэг нэгдлээ

  admin 2018-01-09 1444

Монголын рок поп, зохиолын дуучид сайн үйлсийн төлөө нэгджээ. Ардын жүжигчин Д.Самбуу, А.Долгор болон МУГЖ Г.Батбаяр, Б.Бүрнээбаяр, Э.Чулуунчимэг нараас гадна Нюанс, Загасан ширээт хамтлаг гээд 20 гаруй дуучид ая дуугаа өргөн, UB Palace-ыг нэгэн үдэш уяраах сурагтай. Түмний хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчид ТВ5 телевизийн уран бүтээлч Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлд зориулан, ийнхүү сэтгэлийн ая дуугаа өргөх болжээ. Авъяаслаг уран бүтээлчийн маань гэргий Л.Агийбаяр хүнд өвчин тусаж, солонгост эмчлүүлэх шаардлагатай тул түүнтэй хамтран ажилладаг урлагийн салбарынхан хамтарч, хандивын тоглолт зохион байгуулахаар болсон нь энэ юм. Түүний гэргий Л.Агийбаяр өндгөвчний хорт хавдар гэх сэтгэл эмзэглүүлэм өвчний оноштой болж, харин түүнийг эдгээх сайн санааны тоглолтод нэртэй, зүстэй бүх л дуучид ийнхүү нэгдэж байгаа сурагтай.

Жүжигчин, найруулагч Ж.Бэгзсүрэн ТВ5 телевизийн бүх л уран бүтээлийн ард ажиллаж,  МУ-аа хөгжүүлье, Топ сэдэв, Гэгээн өглөө зэрэг нэвтрүүлгийн арын албанд 10 гаран жил найруулагчаар ажиллажээ. Түүний гэргий Агийбаяр нь мөн л жүжигчин мэргэжилтэй. Авъяасын их ундарга болсон урлагийн гэр бүлийнхэнд - урлагийн салбарынхан ч сэтгэлээ зориулж нэгдүгээр сарын 27-ны үдэш ганцхан удаа хандивын тоглолт хийх болсныг уламжилъя. Үзэгч та ч нэгэн үдшийг алдар цуутай эрхмүүдтэй хамт өнгөрөөнгөө нэгэн гэр бүлд сэтгэлийн дэм өгөөрэй. Танд талархаснаа илэрхийлж, тасалбар бүрт 2 цаг үнэгүй дуулах эрхийн бичиг өгнө гэсэн шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан