Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пэрис Хилтон сүй тавилаа

  admin 2018-01-05 2617

Өдгөө 36 настай Пэрис Хилтон аз жаргалаа олжээ. Саяхан түүнд найз залуу нь гэрлэх санал тавьсан байна. Жүжигчин Крис Зилка Пэрисийг болзоонд уриад олон гэнэтийн бэлэг барьжээ. “Надтай гэрлээч гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй уйлсан. Бидний аз жаргал дөнгөж эхэлж байна” гэж Пэрис ярьсан байна. Найман жилийн турш бие биенээ таньдаг байсан, үерхээд хоёр жил болж байгаа тэд бие биедээ бүрэн ууссан гэж бүсгүй ярьжээ.

Үргэлж шуугиан тарьж явдаг Пэрис Кристэй учраад ихэд өөрчлөгдсөн аж. Одоо хүний эхнэр болох гэж байгаа учир илүү томоотой болно гэсэн байна. Хилтоны өв залгамжлагчийн хурим энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг болно гэж гадны хэвлэлүүд бичиж байгаа билээ.

http://gordonua.com/img/article/2252/66_tn.jpg

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө