Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Элвис Преслигийн ууж байсан стакан ус өндөр үнээр зарагджээ

  admin 2018-01-05 1847

Рок-н-ролл”-ын хаан Элвис Преслигийн ууж байгаад үлдээсэн хагас пластик стакан ус шинэ эзнээ 30 жил хүлээжээ. Алдарт дуучны Хойд Каролинад 1977 онд хийсэн тоглолт дээр байсан Уэйд Жонс гэгч эр Элвисийн ууж байгаад үлдээсэн хагас стакан усыг авч хадгалжээ. Эрэгтэй уг усаа хөргөгчинд нандигнан хадгалж байгаад 2008 онд дуудлага худалдаанд оруулсан байна. Хагас стакан ус 455 доллароор зарагджээ. Үүний дараахан Уэйд уг стаканы зургийг зарж, 3000 доллар олсон байна. Гэхдээ энэ нь Элвис Преслигийн бусад эд зүйлийн зарагдсан үнийн дэргэд өчүүхэн зүйл юм. Преслигийн хэсэг үс нь 2002 онд 18300 доллароор зарагдаж байсан бол номын сангийн карт нь 2012 онд 7500 доллароор зарагдсан билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө