Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Титаникийн хосууд бие биедээ хайртай байжээ

  admin 2018-01-04 12844

Алдарт “Титаник”-ийн хосын дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон жүжигчид болох Кэйт Уинслет, Леонардо ДиКаприо нар амьдрал дээр маш сайн найзууд. Тэд хамтдаа амарч, Кэйт Леог хуримынхаа гэрч болгож байсан билээ. Тэгвэл бүсгүй Леонарда ДиКаприод хайртай байжээ. Гэвч залуугийн зүрх сэтгэл өөр хүнийх болсон талаар Кэйт “Өглөөний мэнд, америкчууд аа” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Жүжигчин бүсгүй “Леогийн талаар хаа сайгүй яримаар санагддаг. Бурхан түүнд авъяас, царай зүс гээд бүх зүйлийг харамгүй өгсөн гэж боддог. Тэр хамгийн сайн хамтрагч. Түүнгүйгээр би ийм амжилтад хүрэхгүй байсан” гэжээ. Кэйтээс “Лео та хоёр далайн эрэгт амарсан. Хамт байгаа зургууд тань хэвлэлээр цацагдаж, алдарт “Титаник”-ийн хос бодит амьдрал дээр бие биедээ хайртай болжээ” гэж хэсэг шуугисан” гэж асуухад бүсгүй “Үнэнийг хэлэхэд Леогийн зүрх сэтгэл аль хэдийнэ өөр бүсгүйнх болсон. Би түүнд үнэхээр хайртай. Хайрлахгүй байхын аргагүй залуу” гэж хариулсан байна.

Кэйт, Леонардо хоёрыг маш дотно байдагт нөхөр нь байнга дургүйцдэг аж. Гэхдээ тэдний харилцаа маш үнэ цэнэтэй нөхөрлөлийн холбоо гэдгийг нөхөр нь ойлгох үе байдаг талаар жүжигчин бүсгүй ярьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө