Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жүжигчин Сильвестр Сталлоне хүчирхийлэгчдийн эгнээнд нэгдэх үү ?

  admin 2017-12-25 2413

Өдгөө 71 настай жүжигчин Сильвестр Сталлоне өнгөрсөн намар бэлгийн дарамт үзүүлдэг оддын тоонд орсон билээ. Нэрээ нууцалсан эмэгтэй 1986 онд Сталлонегийн шахалтаар гурвуулаа бэлгийн харилцаанд орж байсан гэж мэдүүлжээ. Бүсгүй тэр үед 16 настай байсан гэнэ. Тэрбээр нэгэн кино зураг авалтын үеэр Сталлонетой танилцжээ. Дараа өдөр нь жүжигчин эр түүнийг өрөөндөө уриад бие хамгаалагчтайгаа нийлэн хүчирхийлсэн байна. Бүсгүй болсон явдлын талаар цагдаад мэдэгдээгүй нь Сталлоне түүнийг заналхийлж байснаас болжээ. Тэрбээр одоо л уг хэргийн талаар ам нээж байгаа аж.

“TMZ” сайтад мэдээлснээр, хэргийг Санта Моникагийн цагдаагийн газар мөрдөж эхэлжээ. Ийм төрлийн хэрэгт 10 жилийн хорих ял оноодог аж. Харин Сталлонегийн өмгөөлөгч уг мэдүүлгийг няцаажээ. Тэрбээр “Ямар ч хүчирхийлэл болоогүй. Хэн ч олон жилийн өмнө 16 настайдаа би Сталлонед хүчиндүүлсэн” гээд гараад ирж чадна” гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө