Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эмч хүн дуулж байна Дуучин Б.Баярманлай

  admin 2017-12-01 1393

Эмч хүн дуулж байна. Баянхонгор аймгийн Заг сумын уугуул  Балжинням овогтой Баярманлай 2014 онд анх “Харц булаам” дуугаа дуулжээ. Дуугаа бичүүлэхдээ эхнэртэйгээ танилцаад удаагүй байсан болохоор хайртынхаа яг л нүд рүү нь хараад дуулсан болоод ч тэр үү энэ дуу амьтай болсон гэлцдэг.  Баярманлайн  найз нь дүрстэй эвлүүлж youtube-д тавьснаар олны таашаалд ихэд нийцэж, хит болсон түүхтэй. ФМ, Телевизүүдийн чартыг 3-4 удаа түрүүлж, шилдэг 10-т хэдэн 7 хоногоор ч тогтвортой байсан билээ.  Lyrics-тай бичлэг нь 1,7 сая хандалт авч, 40 гаруй эвлүүлэг байгааг анзаарч болно. Энэ хавар Баярманлай МУСТА Чулуунчимэгтэй хамт 21 аймгаар аялан тоглолт хийж явахдаа “Харц булаам” дуунд шинэ клип хийх тухай ярилцжээ. Зохиолын санааг лектор Чила бичиж, Хишиг продакшн эвлүүлгийн найруулгыг хийсэн байна.

Эмч нарын хамгийн том баяр болох АЛТАН ГАГНУУР ёслолын сүлд дууг ч Баярманлайгаар дуулуулсан нь учиртай

Үрсээ мартан зүтгэсэн чи бас би

Үргэлж дардан байгаагүй чиний бас миний амьдрал

Үхэл амьдралын тулаанд ялагдсан бас ялсан

Өнө мөнхөд үргэлжлэх ариун үйлс нь тасрахгүй ээ. .

 гээд үг нь ч , ая нь ч орчин үеийн шинэлэг хэв маягийг эрэлхийлснээрээ олон хүний сэтгэлд хүрч, маш олон эмч нарт таалагдаад авчээ.

Тэгээд болоогүй ээ, Баярманлай эмч сэтгэл хөдлөвөл дууны үг аяыг хоёуланг нь туурвичихна. Оюутан байхаасаа л нутгаа санаад сураг сонсоод л нулимс асгарчихдаг нутаг амьтай хүүхэд байж. Хичээл дээрээ сууж байгаад гэнэт үгийг нь бичээд,  орой нь аяыг зохиогоод “Амин шүтээн” дуу нь төрсөн гэдэг.

Нутгийн сураг, Амин үргэлжлэл гээд олон сайхан дуутай Г.Жанцансамбуугын аялгуу,   “Жаргалтай явна хоёулаа”, “Миний ээж хөөрхөн” дууны  үгийг бичсэн М.Цэрэнтогтох нартай хамтран Хонгор нутгийн 3 уран бүтээлч хайрын тухай бас нэгэн сайхан дуу бүтээсэн нь Нандин аялгуу дуу юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө