Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ын гишүүн МУГХ Д.Лүндээжанцангийн уран бүтээлийн цэнгүүн боллоо

  admin 2017-11-27 943

 УИХ-ын гишүүн Монгол улсын гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан 60 насны төрсөн өдрөө уран бүтээлийн цэнгүүн болгон тэмдэглэлээ.  Уран бүтээлийн цэнгүүнд Лүндээжанцангийн шүлгээр бүтсэн дууны уран бүтээлүүд эгшиглэсэн юм. Цэнгүүнд Төрийн хошой шагналт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, болон МУГЖ дуучин Г.Батбаяр, Д.Чулуунхүү зэрэг хамтран уран бүтээл туурвисан 30 гаруй уран бүтээлчид оролцсон юм.

 “Арвайхээрийн хавар”, “Зангаараа амраг”, “Ганган эрээн даалин” зэрэг олонд танигдсан хит уран бүтээлүүдийн шүлгийг туурвисан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 60 насны төрсөн өдрөө уран бүтээлийн цэнгүүн болгож уран бүтээлч найз нөхөд, улс төрийн хамтран зүтгэгч нартайгаа тэмдэглэн өнгөрүүллээ.  Уран бүтээлийн цэнгүүнд Лүндээжанцан гишүүний шүлгээр бүтсэн 20 гаруй уран бүтээлийг Монголын дууны урлагийн үе үеийн төлөөлөгчид амилуулан хүргэсэн юм. Нэгэн жарны насыг элээхдээ Монголын төрд зүтгэж төрийн их ажлын хажуугаар өөрийн авьяас билгээс төрсөн шүлгээ туурвиж явсан нь эдүгээ Монголын дууны урлагт орон зай эзэлсэн хит дуунууд болон эгшиглэж чадаж байгааг харууллаа.

УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан сайн яруу найрагчаас гадна төрийн зүтгэлтэн, хуульч, багш хүн. Тиймдээ ч урлагийн цэнгүүнд түүний Парламентын танхимын нөхдөөс эхлээд үүсгэн байгуулсан “Шихихутаг” дээд сургуулийн хамт олон, төрөлх нутаг Өвөрхангай аймгийнхан, урлаг соёлын салбарынхан хүрэлцэн ирж баяр хүргэсэн юм.  Хүний дайтай хүн болж төрсөнийх хийж бүтээж хамт олонтой яваа шүү гэдгээ тэнгэрт байгаа аав ээждээ тайлагнаж байна. Дараагийн жаран жилд ч шүлгээ бичиж уран бүтээлээ төрүүлнэ гэдгээ цэнгүүний эзэн хэлсэн юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө