Сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж доод зиндааныхаа сумоч Такаинова А.Баасандоржийг зодож танхайрсан хэрэг сумо сонирхогчдыг талцуулаад байгаа билээ. Сумогийн холбооноос хальж хуулийн байгууллагаар шалгагдаж буй уг хэргийн талаар Кёкшюзан Д.Батбаяр японы хэд хэдэн хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэрбээр Харүмафүжиг буруутгаж Таканоиваг өмөөрсөн мэдээллийг японы хэвлэлүүдэд өгсөн. Тэрээр Таканоива өөрт нь юу ярьсан талаар фэйсбүүк пэйж хуудсандаа оруулжээ.