Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хакүхо аварга шүүгчид эсэргүүцлээ илэрхийлэв

  admin 2017-11-23 9148

Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн сүүлийн барилдаан тун сонирхолтой болж өндөрлөлөө.

Сүүлийн барилдааныг Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал элдэвтэй бөх Ёшиказетэй хийсэн юм. Их аварга Хакүхо тачай хийн босохдоо “зэрэг боссонгүй” хэмээн бодсон бололтой барилдаанаа зогсоосон ч шүүгч зогсоох дохио өгсөнгүй. Ингээд элдэвтэй бөх Ёшиказе манай аваргыг дэвжээний зах руу түрэн Хакүхо аварга шилдэж татан бараг зэрэг газардлаа. Дэвжээний шүүгч Ёшиказед ялалт заасан ба Хакүхо аварга эсэргүүцэн шүүгч рүү хандан үг хэлж байгаа харагдав. Хатуу дэг жаягтай сүмо бөхөд шүүгчийн шийдвэр хууль мэт байдаг.  Шүүгч эсрэг бөхөд ялалт заасаны дараа Хакүхо аварга дэвжээ рүү гарсангүй хэсэг хугацаанд зогссон юм. Ёкозүна аваргын энэхүү үйлдэл Сүмо бөхийн холбоонд бас нэгэн асуудал үүсгэх нь гарцаагүй. Энэ сарын башё 4 ёкозүна цолтой бөхчүүдэд тун ч халгаатай болж байна. Өмнөх Аки башёд Харүмафүжи аварга бас ийм байдлаар ялагдсан билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө