Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

У.Далантай  хүндэтгэлийн тоглолтоо хийнэ

  Ч.Доржбат 2017-11-22 847

 

Багахан түүх өгүүлбэл 1992 оны 11 сарын 08 өдөр \хуучнаар \ Улсын ардын дуу бүжгийн чуулгад дагалдан дуучнаар орсноос хойш Усны-Эхийн Далантай гэдэг дуучин Монголын урлагт 25 жил дуулжээ.  Дагалдан дуучнаас гараагаа хэлсэн дуучин маань, гавьяат дуучин болтлоо ард түмнийхээ дунд олон сайхан уран бүтээлээрээ хөглөгджээ. Ингээд Урлагт 25 жил дуулсан баяраа эрхэм гавьяат маань 2017-11-26-нд буюу Бүгд найрамдах улсаа тунхаглаж анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхэн өдөр МҮЭСТ ордонд даруухан тэмдэглэх гэж байгаа сурагтай. У.Далантай гавьяатын Урлагт 25 зүтгэсний хүндэтгэлийн тоглолтод Монгол улсын гавьяат жүжигчин Д.Энхзул, Х.Болормаа, соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзий тэргүүтэй уран бүтээлчид оролцох гэнэ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан