Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хар тамхи тээвэрлэж явсан загвар өмсөгчийг баривчилжээ

  admin 2017-11-22 19822

2.4 сая хонконг долларын өртөг бүхий кокайн үүргэвчиндээ авч явсан Грекийн 19 настай загвар өмсөгчийг Хонконгийн нисэх буудал дээр баривчлан саатуулжээ.

Хонконгийн нисэх буудлын гаалийн албанаас мэдээлснээр грек загвар өмсөгч энэ долоо хоногт кокайн хилээр авч гарахыг завдсан дөрөв дэх эмэгтэй болж байгаа гэнэ. Гаалийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт таван сая хонконг долларын үнэ бүхий хар тамхи кокайн нууцаар авч гарахыг завдсан гурван эмэгтэйг саатуулсан юм байна.

Хар тамхи нууцаар хил гаргахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж буй мөрдөгчийн хэлж буйгаар хар тамхины наймаачид баяр ёслолын өмнө хар тамхи их хэмжээгээр татаж, баяраар худалдаалж ашиг олдог гэнэ. Баривчлагдсан грек загвар өмсөгч Этиопоор дамжин Хонконгд очсон байжээ. Гаалийн соргог ажилтнууд загвар өмсөгчийг саатуулах үед 6.2 кг кокайныг үүргэвчнийхээ нууц тасалгаанд нуусан байсан гэнэ.

Грек загвар өмсөгчийн шүүх хурал өнөөдөр болох бөгөөд хар тамхи, мансууруулах төрлийн аюултай бодис авч явсан хэргээр ял сонсох нь тодорхой болжээ. Хонконгод хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноохоос гадна их хэмжээний торгууль ноогдуулдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө