Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол сумочдоор сонгуулийн сурталчилгаа хийхээ боль “Таканохано Ояката”!!!

  Б.Баяржаргал 2017-11-21 1513

 Мэргэжлийн сумогийн дэвжээнд барилддаг 70 дахь их аварга Харумафүжи нутаг нэгт залуу бөхөө зодож, хүнд гэмтээсэн мэдээлэл чих дэлдээд нэлээд хэд хонолоо. Гол буруутан болоод байсан Д.Бямбадоржид үүсгэсэн хэргийн үнэн илэрхэд ойрхон болсон байна. Зодуулсан гэх Таканоиво Баасандоржийн дэвжээний багш Таканохано Японы шүүх эмнэлгийн бичгийг хуурамчаар үйлдүүлсэн гэдгийг сумо бөхийн холбоо мэдэгджээ. Асуудлыг энэ сарын башё дууссаны дараагаар шийдвэрлэх юм байна.

Японы үндэсний барилдаан сумо бөхийн дэг жаяг маш хатуу. Дэвжээний багш, цол өндөртэй бөхчүүдээ хэрхэн хүндэлдэгийг та бид хэлүүлтгүй мэднэ. Харин хэрэг явдал гарсан гэх тэр өдөр Харүмафүжи аваргыг залуу бөхчүүддээ зөвлөгөө өгч байх үеэр А.Баасандорж утсаа оролдоод сууж байжээ. Иймд аварга залуу бөхөд ахын шанаа өгсөн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Харин Таканоханогийн ярьж байгаа шиг ямар ч лонх байгаагүй гэдгийг хэлж байна. Тухайлбал тэр үед хамт байсан гэх Хакухо аварга хэвлэлд өгсөн ярилцлагандаа үүнийг баталсан. Асашёорюү ч  энэ тухай сошиал орчинд мэдээлж байсан удаатай. Харумафүжи маргаан гарсны маргааш нь Таканохано Оякатагийн дэвжээнд очиж уучлалт хүсэхийг хичээсэн боловч яагаад хүлээж авсангүй вэ? Харин хэрэг явдлын зангилаа өдрөөс өдөрт тайлагдах тусам А.Баасандоржийн дэвжээний багш Таканохано өвсийн чинээ хэргийг бухлын чинээ харагдуулахыг хүсч байгаа нь тодорж байна. Японы хэвлэл мэдээллийн онцолж байгаагаар удахгүй болох сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлажээ. Өмнө нь нэр дэвшээд бүдэрч байсан Таканохано энэ удаад ч өрсөлдөж байгаа юм. Тамирчдын сахилга бат зэрэг асуудлыг ярьж холбооруу чиглэсэн өөрийн хар МСЖ-ндээ Монгол сумочдыг ашиглаж байгаа гэдгийг харж болно. А.Баасандоржийн ар гэрээс хэвлэлийхэнд хандаж мэдээлэл хийсэн боловч ямар нэгэн баримт нотолгоо дэлгээгүй. Дэлгэх ч үндэслэл байхгүй гэнэ. Учир нь Таканохано Оякатагийн хэлж байгаа шиг гавал нь цуурч, нугасны ус нь гоожиж хэнгэрэг цоорсон гэх дүгнэлтийг Японы эмнэлэг гаргаагүй байна. Тухайн үед буюу 10-р сарын 26-аас хойш 14 хоног амраад барилдаж болно гэсэн эмчийн бичгийг ор үндэслэлгүйгээр өөрчлөн сумогийн холбоонд явуулсанд нь дүгнэлт гаргасан эмч нь гайхаж байгаагаа илэрхийлжээ. Ингээд Таканоханогийн санаа бодлыг нэгэнт таамагласан японы сумо бөхийн холбоо анхааруулга өгсөн. Эмнэлгийн дүгнэлт гарсаар байхад дэвжээний бөхөө барилдаалуугүйд Таканоханог буруутгажээ. А.Баасандоржийг ч барилдах шаардлагыг хүргүүлсэн байна. Гэхдээ А.Баасандоржид буруу өгөх үндэслэл мөн алга. Цагтаа олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан их аварга Таканоханогийн үгнээс зөрөх учиргүйг нутаг нэгтнүүд минь учирлаж ойлгоорой. Барилдах хэцүү барилдахгүй бас нэг хэцүү шантаажид орчихоод байгаа юм. Энэ долоо хоногийн сүүлээр башё өндөрлөнө. Барилдаан явагдаж байхад бөхчүүдийн анхаарлыг сарниулахгүйн үүднээс ирэх долоо хоногт асуудлыг шийдэж хэлэлцэнэ. Олон нийтийг цочирдуулсан худал мэдээлэл тараасан Таканохано Ояката шийтгэл хүлээх нь тодорхой болоод байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Таканоханог тойргийн барилдаан хариуцсан даргын суудлаас нь чөлөөлжээ. Шийтгэл Баасандоржийг ч тойрохгүй байх магадлал өндөр байгаа юм. Мөн зодоон хийсэн гэдгээрээ Харумафүжи аваргад ч шийтгэл оногдуулах байх. Энэ талаар Монголын сумо бөхийн холбоо одоогоор байр сууриа илэрхийлэхийг хүсээгүй. Холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр өчигдөр арлын Япон орныг зорьсон гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан