Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Н.Түвшинбаяр спортын салбараас анх удаа "Чингис хаан" одон хүртэнэ

  Ч.Доржбат 2017-11-16 1663

“Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын олимпын  анхны аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг Ерөнхийлөгчийн тамгын газрын  дарга танилцууллаа. Чингис хаан одонг хүртээхэд  тусгай  журам болон олон шалгуур байдаг. Тухайлбал үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх гэсэн үнэлгээ байдаг. Тэгвэл Түвшинбаяр аварга  2008 оны 8 сард Монгол улсын анхны олимпийн аварга болж, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн юм.

Өмнө Чингис хааны одонг Төр нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны салбарын эрхмүүд, Соёл урлагийн салбарынхан хүртсэн байдаг. Харин Найдангийн Түвшинбаярын хувьд Спортын салбараас анх удаа төрийн дээд шагнал  “Чингис хааны Одон” хүртэж байгаа эрхэм юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө