Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дижитал хамтлаг хандивийн тоглолтоо хийлээ.

  admin 2016-10-23 952

 2000 оноос хойш монголын хип хопд дархлагдсан олон хүүхэд залуусын хайрыг татсан хамтлаг бол яалтачгүй ДИЖИТАЛ билээ. “Чамдаа” , “Уучил хайрт минь” “Гандан буурахгүй”  “Галзуу ганц” гэх мэт олон хит дуунуудаараа сонсогчдыгоо мялааж байсан   Дижитал хамтлаг нь өчигдөр буюу 10 сарын 21нд фенүүддээ баяр нэмж нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүллээ.

Бидний одоо хүртэл амандаа аялаж ирсэн олон хит дуунуудыг дуулсан тус  хамтлагийнхан фенүүдтэйгээ “Крокус” ыг нураангаа алдсан бөгөөд залуучууд хуучны дурсамжаа сэргээн хэзээ ч мартагдахааргүй “Галзуу ганц” бут авлаа.Тус тоглолтыг үзсэн залуучууд ч  уулга алдан ёстой л галзуу ганц боллоо гэж хэлцгээж байсан сурагтай. Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг Дижитал хамтлаг та бүхэндээ ирэх оноос цоо шинэ уран бүтээлүүдээрээ баярлуулна гэж ам гарсан гэнэ.

 “Цэцээ гүн” ротаракт клубээс хэрэгжүүлж буй уг аянд нэгдсэн Дижитал хамтлаг нь цаашдаа өшөө олон сурах эрмэлзэлтэй залуусд туслаж сайн үйлсийн аянд нэгдэж байгаагаа илэрхийлсэн гэнэ.Тус хамтлаг өчигдөр болсон  тоглолтынхоо бүх орлогыг Ротаракт клубээс зохиож байгаа “Хүн бүр сурах эрхтэй” аянд 100 хувь хандивлана гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө