Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“YAHOO” КОМПАНИ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ МЭДЭЭЛЛИЙГ НУУЦ АЛБАНД ӨГДӨГ ҮҮ?

  admin 2016-10-06 929

Америкийн интернэт сүлжээний хамгийн томоохон компани болох Yahoo өөрийн хэрэглэгчдийн талаарх мэдээллийг Америкийн тусгай албадад шилжүүлэн хянах тусгай программ гаргажээ. Энэ талаар Америкийн хэвлэл мэдээллийнхэн дамжуулж байна.

 Yahoo компани өнгөрсөн онд Америкийн Үндэсний аюулгүй байдлын албанаас тавьсан шаардлагын дагуу электрон шуудангийн хэрэглэгчдийнхээ мэдээлэл, тэдний захидал сэлт, файл руу нэвтрэх нууц үгийг тайлах зориулалт бүхий программыг шилжүүлэн өгч байжээ. Ингэснээр Yahoo компани сүлжээний томоохон компаниудаас Америкийн тусгай албадтай хамтран ажиллахаар зөвшөөрсөн анхны компани болсон юм.

Мэдээж хэрэг хэрэглэгчдийнхээ нууц мэдээллийг нууц албадад дамжуулж байгаатай компанийн зарим удирдлагууд санал нэгдээгүйн улмаас зарим нэг халаа сэлгээ хийгдсэн байна. Одоогоор энэ талаар Yahoo -гийн удирдлага ямарваа албаны тайлбар мэдээлэл өгөөгүй ч тэдний үйлдэл Америкийн хууль журмын дагуу хийгдсэн гэдгийг тэмдэглэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө