Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

GOOGLE КОМПАНИ PIXEL, PIXEL XL УХААЛАГ ГАР УТАС ГАРГАЖЭЭ

  admin 2016-10-06 943

Google корпораци Пиксель болон Пиксель XL нэр авсан өөрийн ухаалаг гар утаснуудаа танилцуулжээ. Googlephone нэр авсан ухаалаг гар утас нь яриаг виртуал хэлбэрт шилжүүлэх туслахтай гэдгээрээ онцлог юм байна. Google ын шинэ ухаалаг утас 650 долларын үнэтэй юм.

Google ээс гаргаж байгаа ухаалаг гар утасны концепци загвар нь Ай-фон гар утас хэрэглэгчдэд танил “персонал ассистент” хувилбарыг илүү боловсронгуй болгосон утас болжээ. Түүнчлэн Андроид утасны дуу хоолойгоор команд таних үйлдлийг суулгасан байна. Шинэ утас нь дуу хоолойгоор команд хүлээн авахаас гадна илүү хүнд агуулга бүхий асуулт хариултын системтэй юм. Энэ нь тухайн хэрэглэгчийнхээ яриаг илүү дэмжих үйлдэлтэй гэсэн үг юм. Ингэснээр утсандаа хүрэлгүйгээр тусгай дуу хоолойны командаар утсаа удирдах боломж бүрдэнэ гэсэн үг юм. Пиксель ухаалаг гар утаснууд нь Снэп-дрэгон 821 процессороор ажиллаж, 12 болон 8 мегапикселийн камер, USB Тайп Си порт болон ард талдаа хурууны хээ танигч сканертай юм байна

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө