Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НОБЕЛИЙН ФИЗИКИЙН САЛБАРЫН ШАГНАЛТАН ТОДОРЧЭЭ

  admin 2016-10-05 561

Шведын нийслэл Стокгольм хотноо 2016 оны Нобелийн шагналыг физикийн салбарт хүртсэн эрдэмтдийн нэрсийг зарлажээ. Шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй шагналыг энэ жил Английн физикч Дэвид Таулесс, Дункан Халдейн, Майкл Косте-литц нар топологийн шилжилт судалгааны ажлаараа хүртсэн байна.

 Нобелийн физикийн салбарын шагналтнуудыг Стокгольм хотод зарлажээ. Шведын хатан хааны академи Америкийн эрдэмтдийн хийсэн судалгааны ажил, математикийн томьёолол, тооцоог физикийн эффектүүдийг тайлбарлан ойлгуулахад ойртуулсан чухал ажил гэж тэмдэглэсэн байна.

Эрдэмтдийн судалгааны ажил нь топологийн ойлголтыг амьдралд ойртуулж, нарийн соронзон туузын хэт нэвтрэл, хэт шингээлтийг тайлбарлажээ. Ийм хэв маягт бодис нь гурвалсан хэмжээ, хоёр болон дан орон зайд хэрхэн шилжиж байдгийг эрдэмтэд хялбар аргаар тайлбарласан байна.

Нобелийн шагналтнаар Нобелийн физикийн салбарын шагнал хүртсэн эрдэмтэд диплом, 8 сая Швед кроны мөнгөн шагнал хүртэж байгаа юм. Мөн тэд 1901 оноос хойш олгож эхэлсэн Нобелийн нэр хүндтэй шагналыг физикийн салбарт хүртсэн 200-аад эрдэмтдийн тоонд багтаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө