Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

TOYOTA” КОМПАНИ ШИНЭ ЗАГВАРЫН РОБОТ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

  admin 2016-10-04 1114

Японы Тойота Мотор компани жижиг оврын ухаалаг робот бүтээснээ худалдаанд гаргаж байна. Энэхүү робот нь 400 доллараар зарагдах юм. 

Роботыг Тойота компанийн инженерүүд бүтээжээ. Энэхүү брэндийн ерөнхий менежерээр ажилласан Фуминори Катаока-гийн ярьснаар энэхүү чадварлаг, мини роботыг бүтээхийн тулд мэргэжилтнүүд хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Кирибо Мини гэсэн нэр аваад байгаа роботыг эхний ээлжинд зөвхөн Токио хотноо худалдаалах юм байна. Робот нь харах камер, дуу авиа гаргах микрофон болон мэдээллийг дамжуулах хэд хэдэн дамжуулагчтай юм. Роботыг ухаалаг гар утас болоод бусад гажет ашиглан удирдах боломжтой. Робот дуу авианы сигналыг хүлээн авч, толгойгоо дуу авиа гарч байгаа зүгт эргүүлж, харилцаа үүсгэх чадвартай гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө