Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КИМ КАРДАШЬЯН РУУ ПАРИСТ ҮЛ МЭДЭГДЭХ ЭТГЭЭДҮҮД ХАЛДЖЭЭ

  admin 2016-10-04 1219

Америкийн реалити шоуны од Ким Кардашьяныг Францын нийслэл Парис хотын нэгэн зочид буудалд барьцаалжээ. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ийм гарчигтай мэдээлэл цацагдаж, олны анхаарлыг татаад байна.

 Ким Кардашьян руу Парисын зочид буудалд үл мэдэгдэх зэвсэгтэй этгээд халдаж, өрөөнд нь хүчээр барьцаалан хорьсон талаар мэдээлж байгаа юм. Реалити шоуны одыг барьцаалсан этгээдүүд нь хоёулаа байсан, мөн тэд хууль хүчний байгууллагын ажилтнууд шиг хувцаслаж, зэвсэгтэй байсан гэнэ.

Ким-ын бие төлөөлөгчийн сүүлд мэдээлснээр түүнийг барьцаанаас сулласан, тэрээр болсон явдалд ихэд цочирдсон байдалтай байгаа ч биед нь ямар нэгэн гэмтэл хохирол учруулаагүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар халдагч этгээдүүд Кимын хэдэн саяар үнэлэгдэх эд зүйлсийг тонон дээрэмджээ. Одоогоор энэ явдлын талаар өөр мэдээлэл байхгүй байгаа ч Кимын нөхөр Канье Уэст Нью Йоркод хийж байсан тоглолтоо таслан яаралтай Парис нисчээ. Ким Кардашьян Парисын загварын долоо хоногт оролцохоор Францын нийслэлийг зорин ирээд байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө