Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Спейс Икс 2018 он гэхэд Улаан гариг луу анхны сансрын хөлгөө илгээхээр ажиллаж байна

  admin 2016-10-01 917

Спейс Икс компани Улаан гариг луу санрын удирдлагатай нислэг үйлдэж байгаа бичлэг албан ёсны сайтан дээрээ байрлуулжээ. Видео бичлэгэн дээр Рэд Драгон сансрын хөлөг онгоц Марс буюу Улаан гаригийг зорьж байгааг дүрслэн үзүүлжээ.    

Рэд Драгон хөлөг нь 100 хүн суулгаж, 450 тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Хөлөг сансрын уудамд гарсныхаа дараа эргэн дэлхий рүү ирж, түлшээ цэнэглэх учиртай гэнэ. Энэ нь механизмыг дахин нэг удаа ашиглахад хэрэгтэй. Түүнчлэн хөлөг Улаан гариг дээр буулт хийхээсээ өмнө мөн түлшээ сэлбэх шаардлагатай гэнэ.

Сансрын хөлөг дээр нэмэлт 9 хөдөлгүүр суурилуулбал пуужинтайгаа нийлээд 122 метр өндөр, 12 метр өргөн болох юм. Ийм сансрын хөлгийг 15 удаагийн нислэгт ашиглах боломжтой...Спейс Икс компани 2002 онд байгуулагдаж, сансрын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа юм. Энэ компанийн хамгийн том ололт нь шингэн хөдөлгүүртэй Фалкон сансрын пуужин юм. Тэгвэл амжилтаа цааш ахиулж, 2018 он гэхэд Улаан гариг луу анхны сансрын хөлгөө илгээхээр ажиллаж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө