Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Олны танил эрхмүүд гаднаа харагдаж байгаа шигээ биш

  admin 2016-09-30 1477

Олны танил эрхмүүдийг гаднаа харагдаж байгаа шигээ биш, үнэн хэрэгтээ тэд амьдрал дээрээ огт өөр санаа бодол, сэтгэлтэй байдаг гэж ярьдаг. Тэгвэл ийнхүү харагдаж байгаа шигээ биш, нэг үгээр хэлбэл олны дунд дүр эсгэдэг оддыг нэгэн нэртэй сайтад ийнхүү бичсэн байна.

Өөрийн өвөрмөц стиль имижээрээ нэр алдарт хүрсэн оддын жагсаалтыг Лэди Гага үргэлж тэргүүлж байдаг. Лэди Гагаг олны танил эрхмүүдээс гадна байдлаараа хамгийн худал хуурмаг харагддаг нэгэн гэж дүгнэдэг байна. Хэдийгээр хүчирхэг хоолойтой сайн дуучин ч гэлээ чухам хиймэл дүр төрх, этгээд зан байдлаараа Гагаг олонд танигдсан гэж үздэг байна. Лэди Гага толгойндоо коланы сав углаж, махан хувцас өмссөнөөрөө л олонд танигдсан. Чухам энэ дүр төрх нь түүнийг дэлхий даяар 23 сая цомог зарахад нь тусалсан гэж үздэг байна. 

 

Хуурамч дүр төрхтэй оддын тоонд Лэди Гагагийн араас залуу дуучин Майли Сайрус орж байна.  Түүнийг өөрийнхөөрөө байдаггүй, үргэлж худлаа дүр эсгэж, олны хараанд өртөхийг чармайдаг буруутгадаг байна.

“Ханна Монтана” телевизийн цуврал киноны дүрээр олны танил болсон Майли Сайрус багадаа олны хайрыг татсан өхөөрдөм хөөрхөн охин байсан. Гэвч тэрээр өсвөр насаа үдсэнээс хойш гэнэт хэв маяг, стилиэ огцом өөрчилж, үсээ тайран, олны дунд биеэ хэт задгай авч явах болжээ. Майли Сайрус ийнхүү дүр төрхөө өөрчлөхийн зэрэгцээ камерын өмнө, олны өмнө ичих булчирхайгүй болтлоо нүцгэлжээ. Урьдын өхөөрдөм бяцхан охин ийнхүү хэт задгай болж өөрчлөгдсөнд таагүй хандах хүн олон байдаг гэнэ.

 

Кардашьян-Женнерын гэр бүлийн тэргүүн хатагтай Крис Женнерыг мөн хүмүүс гаднаа худлаа дүр эсгэгч гэж тооцдог байна. Учир нь телевизийн шоун дээр тэрээр халамжтай ээжийн дүрд тоглодог ч үнэн хэрэгтээ бүхнийг зоосны нүдээр харж, төрсөн хүүхдүүдээ зарж байгаа ээж гэж түүнийг хардаг хүн олон байдаг юм.

Крис Женнер гаднаа халамжтай, сайхан сэтгэлтэй, өрөвч нинжин сэтгэлтэй болж харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдэгт хүмүүс итгэдэг байна. Тэрээр камерын өмнө ихэд эелдэг байдаг ч камер унтарсан хойно жинхэнэ ааш авираа гаргадаг нэгэн бололтой. Үнэхээр ч Америкийн гол реалити шоуны эзэн Крис Женнер харагддаг шигээ тийм ч сайхан сэтгэлтэй нэгэн биш гэдэг нь наад зах нь төрүүлсэн охидоо мөнгөний төлөө камерын өмнө нүцгэлэхдээ огтхон ч тоодоггүй гэдгээс нь харагддаг байна. Тэрээр үнэхээр үйлдэл хөдөлгөөн бүрээ мөнгө болгон хувиргадаг айхтар нэгэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.

 

 Крис Женнерын өнөр өтгөн гэр бүлийг  Америкт танихгүй хүн гэж байхгүй. Тэгвэл тэднийг гэр бүлээрээ нэр алдартай болоход нь хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь мэдээжийн хэрэг Ким Кардашьян...Кимыг хүмүүс мөн л худлаа дүр эсгэж, камерын өмнө жүжиглэдэгт буруутгадаг байна.

Ким Кардашьяныг хамгийн их алдаршуулсан зүйл нь түүний бие хаа юм. “Кардашьяны гэр бүл” реалити шоуны нэг анги бүрээс 40 мянган доллар авдаг Ким анх 2007 онд түүний нүцгэн зурагнууд интернэтэд тавигдсанаар олонд танигдаж байжээ. Тухайн үед секси зурагнуудаа алдсан гэж шуугиан тарьж байсан Ким тун удалгүй өөрийн том өгзөг, бие хаагаар олонд танил болсон ч үнэндээ тэрнийг ийм биетэй болохын тулд хэдэн арван гоо сайхны хагалгаанд орсон гэж үздэг. Түүнийг өгзгөндөө ботокс шахуулсан, бас хэт хиймэл царай гарган, маш их будаг шунх хэрэглэдэгт буруутгадаг байна. 

 

 Дуучин Кристина Агилераг мөн жинхэнэ дүр төрхөө нуун хэт их будаж шунхддагт буруутгадаг байна. Ийнхүү хэт будмалаасаа болж хиймэл дүр төрхтэйгээрээ дуудуулдаг болжээ.

Кристина Агилера гурван октавын дээд өнгө гаргаж чаддаг чадварлаг хоолойтой дуучин. Гэвч түүнийг нүүрэн дээрээ жирийн эмэгтэйн бараг жилийн хэрэгцээний будаг шунх түрхдэг гэж шүүмжлэгчид олон байдаг байна. Өмнө нь тэрээр залуудаа ийм будмал харагддаггүй байсан ч сүүлийн жилүүдэд олны нүдэн дээр гарахдаа үнэхээр л хэт будмал харагддаг болсон нь нууц биш юм.  Мөн түүнчлэн Агилера биеэ наранд хэт шарж борлуулах дуртай ч ийнхүү хиймэл шарлага хийлгүүлсэн нь төдийлөн зохидоггүйг хэлэх хүн олон байдаг байна. 

 

Гаднаа төлөв даруу зантай жүжигчин Риз Уизерспуныг Холливудын хуурамч дүр эсгэгч оддын жагсаалтад мөн багтаадаг байна. Тэрээр кинонд үргэлж сайхан сэтгэлтэй, уян зөөлөн хүний дүрийг бүтээдэг ч амьдрал дээрээ бол огт өөр зан чанартай гэдэг байна.

 “Заанд ус өг”, “Шугамыг давсан нь” нь зэрэг олон кинонд сайн охины, сайхан бүсгүйн дүр бүтээсэн Риз Уизерспуныг амьдрал дээрээ огт өөр дүр төрхтэй гэж ярьдаг байна. Итгэхэд хэцүү ч гэлээ жүжигчнийг цагдаа нар согтуугаар жолоо барьж явахад нь саатуулахад тэрээр “та нар намайг хэн гэж бодоов..би жирийн нэг хүн биш...намайг бүгд таньдаг” гэхчлэн цагдаа нарт онгирч, ихэд дээрэнгүй харьцсан гэдэг. Жирийн хүмүүс оддыг ийнхүү биеэ тоож, өөрсдийгөө бусдаас дээгүүрт тавьж, илүүрхэхэд нь дургүй байдаг учраас л Риз Уизерспуны талаар ийм яриа гарсан бололтой.  

 

 Тэгвэл та бидэнд “Хөөрхөн хүүхэн” киногоороо танигдсан Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Жулия Робертсыг мөн л ариухан, сайхан сэтгэлтэй болж харагдах гэж хуурамч маск зүүдэг гэж ярьдаг байна.

 Жулия Робертс тоглосон кинондоо ихэнхдээ эерэг дүр бүтээдэг. Тэрээр “Эрин Брокович” кинонд байгаль орчныг хамгаалагч, тэмцэгч нэгэн болж харагддаг ч амьдрал дээрээ, хаалттай хаалганы цаана бол ааш авираа харамгүй үзүүлдэг гэнэ. Тэрээр нэг удаа түүнд даашинз сонгож өгсөн стилистээ толгой түрүүгүй загнаж, ийм хачин даашинз түүнд өмсгөх гэсний төлөө нэлээдгүй эрүүний шөл уулгажээ. Жулиа тэрхүү даашинзыг хаалга онгойлгон гадагш нь чулуудаж, стилистээ хэл амаар багагүй доромжилсон гэнэ. Жулиа-гийн төрсөн эгч нь гэсэн түүнийг үнэн хэрэгтээ их хэцүү ааштай хүн гэж нэг бус удаа хэлж байжээ. 

 

 Дуучин Тейлор Свифт ч мөн адил энэ жагсаалтад багтсан байна. Түүнийг гаднаа гэмгүй ариухан харагддаг ч үнэн хэрэгтээ эрчүүдийн хойноос улайрагч, эрлэгийн элч гэж хэлдэг байна.

Тейлор Свифт гаднаа маш даруухан төлөв харагддаг. Тэрээр поп хөгжмийн ертөнцөд ихээхэн амжилтад хүрч, түүнийг хүн бүр л даруухан төлөв, оддын өвчингүй сайн охин гэж хардаг. Тэгвэл үнэн хэрэгтээ Тейлор маш олон бойфрэндтэй байсан гэнэ. Тэрээр өөрт таалагдсан л бол хэнтэй ч гэсэн учир ургуулж, ганц шөнийн явдлаар энэхүү харилцаагаа төгсгөж чаддаг хэнэггүй нэгэн гэж ярилцдаг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө