Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Уилл Смит магадгүй ойрын ирээдүйд улс төрд хөл тавьж магадгүй

  admin 2016-09-30 756

Жүжигчин Уилл Смит магадгүй ойрын ирээдүйд улс төрд хөл тавьж магадгүй талаараа ярилцлага өгчээ. Тэрээр энэ тухайгаа нэгэн кино сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Уилл Смит ярилцлагадаа:

-Би улс орныхоо өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг ажиглангаа надад ч бас тэнд орон зай байгааг олж харсан. Яагаад би улс эх орныхоо сайн сайхны төлөө улс төрд орж, ажиллаж болохгүй гэж...Би энэ ажлыг хийж чадах юм байна гэж бодогдсон гэж ярьжээ.

Уилл Смит болон түүний эхнэр Жада Пинкетт нар ардчилсан намын үзэл суртлыг ихэд дэмждэг байна. Тиймдээ ч тэд өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Цагаан ордны одоогийн тэргүүн Барак Обамаг ихэд идэвхтэй дэмжиж байсан гэнэ. Магадгүй хэрвээ энэ санаагаа ажил хэрэг болговол жүжигчин Уилл Смит нь улс төрч Уилл Смит гэж дуудуулах цаг ойрхон байх шиг байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө