Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Английн үе залгамжилсан ханхүү Уильямын бага охин Шарлотта жинхэнэ загварлаг бяцхан гүнж болжээ

  admin 2016-09-29 2760

 Английн үе залгамжилсан ханхүү Уильямын бага охин Шарлотта жинхэнэ загварлаг бяцхан гүнж болжээ. Бяцхан Шарлоттагийн албан ёсны зурган дээр өмсч гарсан хувцас тэр даруй хамгийн эрэлттэй, борлуулалт өндөртэй болдог байна.

Бяцхан Шарлотта гүнжийн өмссөн хувцас бүр Английн хатан хааны гэр бүлийн хамгийн бяцхан гишүүнийг хүндлэн биширч байгаа ээж нарын сонирхлыг татаж, тухайн загварын хүүхдийн хувцас маш түргэн борлогддог байна. Энийг нь нэртэй дизайнерууд өлгөн авч, бяцхан гүнжид зориулан хувцасны коллекци бүтээжээ.

Сэрафин хүүхдийн хувцасны брэнд бяцхан гүнжийн ээж Кембрижийн ахайтан Кэтрины дэмжлэгийг авч “Диана коллекшн” нэртэй цуврал гаргаж байгаа юм. Хүүхдийн хувцасны энэхүү цувралыг маш сайн чанарын хөвөн даавуу, ноос, ноолууран материалаар бүтээж, зөвхөн охидууд төдийгүй хөвгүүдэд зориулан гаргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө