Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Холливудын нэртэй жүжигчин Шарлиз Терон 16 кг нэмжээ

  admin 2016-09-29 1268

Холливудын нэртэй жүжигчин Шарлиз Терон шинэ уран бүтээлдээ удахгүй ханцуй шамлан орох гэж байна. Тэрээр шинэ кинонд олон хүүхэдтэй ганц бие ээжийн дүр бүтээхээр болж, дүрдээ орохын тулд 16 кг нэмжээ. 

 Канадын Ванкувер хотын гудамжнаа энгийн өдөр тутмын хувцас өмсөн явж байсан Шарлиз Тероныг энгийн иргэд байтугай хэзээний адтай паппарацчид ч танихааргүй байжээ. Жадор үнэртний сурталчилгааны гоо бүсгүй үнэхээр танигдахын аргагүй өөрчлөгдөж, нэлээд жин нэмсэн байна. Гэхдээ Шарлиз Терон зүгээр нэг жин нэмсэн хэрэг биш, харин найруулагч Жейсон Райтманы бүтээл “Талли” нэртэй кинонд тоглохын тулд ийнхүү албаар таргалсан байна. Жүжигчин бүсгүй шинэ кинонд олон хүүхэдтэй ганц бие бизнес эмэгтэйн дүр бүтээх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө