Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

дэлхийд хамгийн томд тооцогдох молор чулууг олонд дэлгэн үзүүлнэ

  admin 2016-09-29 828

Английн нийслэл Лондон хотод овор хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа молор чулууг олонд дэлгэн үзүүлнэ.

Байгальд ховор таарах аварга том цэнхэр өнгийн молор чулууг Лондон хотын байгалийн шинжлэх ухааны музейд тавьжээ. Энд тавигдсан чулууны жин 9,4 мянган карат буюу нийтдээ 2 кг цэвэр жинтэй юм байна. Молор чулуунд ямар ч өө сэв байхгүй гэдгээрээ илүү үнэтэй, ховорд тооцогдож байгаа юм. Энэ чулууг одоогоос 30 жилийн өмнө Английн шинжээч Макс Остро Бразилиас олжээ. Чулууг түүний хүү Морис Остро Лондонгийн музейд түр шилжүүлжээ. Үнэт чулууг ирэх сарын 19-нөөс эхлэн олонд дэлгэн үзүүлэх юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө