Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Францын нийслэл Парис хотод загварын долоо хоног эхэлжээ.

  admin 2016-09-29 724

Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Францын нийслэл Парис хотод загварын долоо хоног эхэлжээ. Энэ жил 91 дэх удаагаа нээлтээ хийж байгаа загварын долоо хоногийн үеэр дэлхийд нэр алдартай дизайнерууд 2017 оны хавар-зуны прет-а-порте загваруудыг танилцуулах юм.

 Парис Фэшн Уик-ийг Францын загварын холбооноос зохион байгуулдаг юм. Энэ жилийн Парисын загварын долоо хоногийг Ив Сан Лораны загварын ордны үзүүлбэрээр нээж байна. Дэлхийд алдартай Ив Сан Лораны загварын үзүүлбэрийг 34 настай Энтони Ваккарелла төлөөлөн, өөрийн шинэ улирлын загварын коллекцаа танилцуулах юм. Ив Сан Лораны шинэ дизайнер өмнө нь загварын акулууд болох Карл Лагерфильд болон Версаче ордонд ажиллаж байжээ.

Францын хамгийн эртний загварын ордон болох Ланвиныг энэ жил Тайванийн дизайнер төлөөлөн оролцож байна. Бушра Жаррар нь Ланвин загварын ордны Тайвань дахь салбарыг хариуцан ажилладаг юм. Тэрээр өмнө нь Баленсия болон Кристиан Лакруа зэрэг загварын ордонтой хамтарч ажиллаж байсан туршлагатай дизайнер юм. Түүний загварын үзүүлбэр өнөөдөр болно.

Энэ жил алдарт Диорын загварын ордныг Италийн дизайнер Мария Грация Кьюри төлөөлөн, өөрийн зохион бүтээсэн загварын коллекциар оролцож байна. Диорын загварын ордон өнгөрсөн хугацаанд ерөнхий хувцас зохион бүтээгч, дизайнераа хэд хэдэн удаа сольж, хамгийн сүүлд Мария Грация дээр тогтоод байгаа юм. Энэнээс өмнө Жон Гальяно, Раф Симонс зэрэг нэртэй дизайнерууд Диорын загварын ордны гол дизайнераар ажиллаж байсан. Диорын загварын ордон энэ баасан гарагт загварын коллекциа толилуулах юм.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө