Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Азидаа хүлээн зөвшөөрөгдөх “Гранпри” шагналын эзэн загвар өмсөгч Энхболд

  Б.Уянга 2016-09-28 1321

Монголын загварын ертөнцөд өөрийн дүр төрхөөрөө онцгойрч, чамгүй амжилттай яваа загвар өмсөгч Энхболд энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хонконгт болсон  “International Fashion Super Model” тэмцээнд оролцож, шилдгийн шилдгээр шалгарсан байна. Шилдэг өргөмжлөлийг хүртсэнээр  Азидаа хүлээн зөвшөөрөгдөх “Гранпри” шагналын эзэн болсон гэнэ. Тэрээр сошиалд явуулсан олон нийтийн санал асуулгад тэргүүлсэн нь энэ хүндтэй шагналын эзэн болоход нөлөөлсөн гэнэ лээ. Салбартаа манлайлж гялалзаж яваа түүнийг өнөөдөр Монголын залуучуудын холбооноос Тэргүүний залуу алтан медалиараа шагнаж урамшуулжээ. Салбар бүрийн төлөөлөл болсон залуучуудад олгодог медаль авсандаа тун баяртай байгаагаа хуваалцлаа.

Энхболд загвар өмсөхөөс гадна өөрийн гэсэн хамтлагтай дуулах авьяастай нэгэн.  Олны танил эрхмүүдийг даган дууриадаг шоугаар үзэгчидэд өөрийн бас нэг авьяасаа харуулаад байсан бол дэлгэцийн бүтээлд хүч үзэж байгаагаа дуулгана лээ.  Анх удаа уран сайхны кинонд бүр бүтээж тун хэцүү даваагаар давсанаа яриж байна лээ. Галзуу зугаалга уран сайхны кинонд тоглосон нь түүний амьдарлын бас нэг дурсамжтай үйл явдал болсныг ярьж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө