Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Самсунг” компани шинэ “аюулгүй” утас үйлдвэрлэж эхэлсэн байна

  admin 2016-09-23 1036

Өмнөд Солонгосын “Самсунг” компани батерейн доголдлын улмаас “Note 2” гар утсаа дэлхий даяар татсан. Нийт 2 сая гаруй утас татжээ. Компани техникийн доголдлыг арилгаж, шинэ “аюулгүй” утас үйлдвэрлэж эхэлсэн байна.

Шинэчилсэн “аюулгүй” загварын гар утаснуудыг энэ сарын 28-наас худалдаанд нэвтрүүлнэ. Харин өмнө нь үйлдвэрлэсэн ч, худалдаанд нэвтрээгүй байсан гар утаснуудад “рестарт” хийсний дараа батерейн үзүүлэлтийг заах программын шинэчлэл гаргажээ. Хэрэв утасны батерейн заалт “ногоон” өнгийн гэрэл асч байвал, утас “аюулгүй” гэсэн үг. Харин батерей асуудалтай бол “анхааруулах бичиг” гарах юм байна. Энэ тохиолдол компанийн албан ёсны үйлчилгээний төвд хандахыг “Самсунг” компани анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө