Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Анжелина Жоли Брэд Питтээс хүүхдийн тэтгэвэр авахгүй, эд өмчөө хуваахаар ямарваа санхүүгийн маргаан гаргахгүй

  admin 2016-09-22 11120

Холливудын хамгийн алдартай хос болох жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар 11 жил хамт амьдарсныхаа дараа хоёр тийш болж, гэр бүлээ цуцлуулж байгаа тухайгаа мэдэгдсэн.

Гэр бүлээ цуцлуулах тухай өргөдлөө Жоли анхлан гаргажээ. Тэрээр энэ сарын 15-нд шийдвэрээ гаргаж, 19-ний өдөр шүүхэд албан ёсоор хүсэлтээ гаргасан байна.

Жолигийн өмгөөлөгч:

- жүжигчин бүсгүй энэ талаар хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, та бүгд жүжигчний хувийн амьдрал, хувийн орон зайд хүндэтгэлтэй хандахыг хүсье гэжээ. Брэд Питт түүнчлэн энэ талаар товчхон мэдэгдэл хийж, бидний гэр бүлд тулгараад байгаа хүнд цаг үеийг даван туулахад та бүгдийг хүндэтгэлтэй хандаж, гэр бүл, үр хүүхдүүдийг маань үймүүлэхгүй байхыг хүсье гэсэн байна.

Жоли, Питт нарын харилцаанд сэв сууж, тэднийг хол хөндий харилцаатай байгаа талаарх мэдээлэл гараад удаж байгаа ч тэд харилцаагаа хадгалж үлдэхээр хичээж байсан юм. Гэвч эцсийн дүнд Жоли эхэлж нөхрөөсөө салах өргөдлөө гаргажээ. Анжелина Жоли, Брэд Питт нар 2014 онд албан ёсоор гэр бүл болж, өөрийн 3, үрчилж авсан 3, нийтдээ 6 хүүхдийн эцэг эх болцгоосон юм.

Тэд нийтдээ 11 жил хамт амьдарсны дараа гэр бүлээ цуцлуулахаар болжээ. Ингэхдээ Жоли гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүхдүүдээ өөр дээрээ авч, халамжлах эрхийг нь дангаар авч үлдэхийг хүсч байгаа төдийгүй нөхрөөсөө халамжийн мөнгө шаардахгүй, хөрөнгө мөнгө хуваалцахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 Бранжелина, Жоллипит гэж нэрээрээ хоршин нэрлэгддэг байсан Холливудын хамгийн бат бэх хос ийнхүү хоёр тийшээ болж, гэр бүлээ цуцлуулах болсонд тэдний найз нөхөд, ойр дотных нь хүмүүс ихэд харамсаж байна.

Хосын хамгийн ойр дотны анд найзынх нь нэг болох жүжигчин Жорж Клуни энэ мэдээг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ CNN-ий сэтгүүлчээс сонссон гэнэ. Сэтгүүлч Ричард Рот түүнээс Жоли, Брэд нарын салалтын тухай асуухад Клуни ихэд гайхаж, юу яриад байгааг нь ойлгохгүй байна гэжээ. Түүнд нөхцөл байдлыг тайлбарласны дараа Жорж Клуни энэ мэдээ хэрвээ үнэн бол ихэд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.  

Дуучин Адель мөн энэ мэдээг сонсоод эхэндээ итгээгүй, энэ бол зүгээр л хүмүүсийн хий хоосон яриа гэж үзэж байжээ. Гэвч сүүлд нь хүний амьдралд юу ч тохиолдож болно, хамгийн гол нь бусдын хувийн амьдрал, сонголтыг хүндэтгэх хэрэгтэй гэжээ. Жоли, Питт нар гэрлэлтээ цуцлуулах гэж байгаад Жолигийн эцэг Жон Войт мөн ихэд цочирдсон гэнэ. Тэрээр яагаад охин нь ийм шийдвэр гаргасныг одоогоор сайн мэдэхгүй байгаагаа хэлжээ.  

  Анжелина Жоли, Брэд Питт нарын салах болсон шалтгааныг түүний нөхөртэй учир ургуулсан гэх Францын жүжигчин Марион Котийярыг гэж нэрлэж байгаа. Тэгвэл хэвлэлүүдээр Оскарын шагналт бүсгүйг бие давхар болсон талаар мэдээлэл цацагдаж эхэлжээ.

  Марион Котийяр бие давхар болсон гэх мэдээлэлтэй зэрэгцээд түүнтэй нэр холбогдсон Брэд Питтыг эцэг нь байж болзошгүй гэх хардалт төржээ. Тэгвэл 40 настай Франц жүжигчин бүсгүй Бранжелина салахад огтхон ч хамаагүй гэдгээ мэдэгджээ. Марион Котийяр хэрвээ үнэхээр бие давхар бол энэ нь түүний хоёр дахь хүүхэд нь болох юм.    

Хэдийгээр нөхрөөсөө салах өргөдлөө эхэлж гаргасан Анжелина Жоли Брэд Питтээс хүүхдийн тэтгэвэр авахгүй, эд өмчөө хуваахаар ямарваа санхүүгийн маргаан гаргахгүй гэсэн ч Барууны хэвлэлүүд тэдний хамтдаа байхдаа цуглуулсан өмчийг нь хувааж эхэлжээ.

 Хосууд хамтдаа байхдаа Америкийн Лос Фелист байрлах харшдаа ихэнх цагаа өнгөрүүлж, энд амьдардаг байжээ. Энэхүү тансаг зэрэглэлийн байшинг 1994 онд Брэд Питт худалдан авсан байна. Сүүлд Жолитай гэр бүл болж, үр хүүхдүүд нь нэмэгдэхийн хирээр одууд хөрш зэргэлдээх барилга байшин, газрыг нь худалдан авч, байшин болоод эдлэнгээ томсгожээ.

Гэвч нэг дороо удаан амьдрах боломжгүй, байнгын ажил албаар гадагшаа дотогшоо явдаг нүүдлийн амьдралтай байсан учраас Жоли Питт нар 6 хүүхдийнхээ хамт сүүлийн үед Английн Суррей мужид байшин хөлслөн амьдарч байсан юм

Жоли, Питт нарын бас нэгэн том эдлэн Францын өмнөд хэсгийн Миравальд байдаг байна.

Миравальд оддын хос усан үзмийн томоохон газартай Миравалийн цамхагийг эзэмшдэг байжээ. Чухам энэ эдлэнд 2014 онд хосууд хуримаа хийж байсан юм. 1,200 акр газартай энэхүү тансаг зэрэглэлийн орд харш нь 2012 оны байдлаар бараг 60 сая долларын үнэ хүрч байжээ. Жоли, Питт нар энэхүү харшийнхаа ойролцоох усан үзмийн талбайд үргэлжлүүлэн тариалалт хийж байсан юм

Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн онд Америкийн Шинэ Орлеанд 3,5 сая долларын үнэ бүхий шинэ байр худалдан авчээ. Тэд энэ байрандаа хэсэг зуур амьдарч улмаар буцаан зарах гэсэн боловч, одоогоор энэхүү үл хөдлөх хөрөнгө зарагдаагүй хэвээр байна.

Тэгвэл Испанийн Майорка арал дээр хосууд 3,8 сая долларын үнэ бүхий бас нэгэн эдлэнтэй юм. Хэдийгээр энд үл хөдлөх хөрөнгө авсан гэх мэдээллийг хосууд албан ёсоор батлаагүй ч Брэд Питт жүжигчин Марион Котийяртай хамт кинонд тоглохдоо энд амьдарч байсан гэнэ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө