Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“GoPro” компани эвхдэг дрон бүтээжээ

  admin 2016-09-22 894

Экшн камер үйлдвэрлэгч GoPro компани анхны дроноо танилцууллаа. Дрон эвхдэг гэдгээрээ онцлогтой. Karma гэх энэ дрон цагт 56 км хүртэл хурдлах чадалтай, 4,5 км өндөрт ниснэ. Эвхээд үүргэвчиндээ хийгээд аваад явах боломжтой, авсаархан гэдгээрээ онцлогтой. Karma-г ирэх сарын 23-нд албан ёсоор танилцуулна.

Америкийн зах зээлд 799 ам.доллараар худалдаалагдана. Харин Hero5 Black экшн камерын хамтаар 1099 ам.доллараар худалдан авч болох нь ээ. Ингэснээр Phantom 4 дроноос 100 ам.доллараар хямд гэсэн үг юм. Харин Хятадын компанийн сүүлд гаргасан Phantom 3 Professional төхөөрөмжөөс 100 ам.доллараар үнэтэй юм байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө