Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Анжелина Жоли Брэд Питтээс салахаар шийджээ

  admin 2016-09-22 2011

Холливудын сайхан хосуудын нэг Анжелина Жоли, Брэд Питт нар салах гэж байгаа мэдээлэл шар хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Шийдвэрийг Анжелина бие даан гаргасан, Питт энэ тухай мэдээгүй, бүр гэр бүлийн аялал төлөвлөсөн байсан тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна.

“Ройтерс” агентлаг жүжигчин бүсгүйн өмгөөлөгчийн мэдээлэл дээр үндэслэн “Гэр бүлийн гишүүн бүрийн сайн сайхны төлөө тус шийдвэрийг гаргасан. Энэ хүнд үед гэр бүлийнх нь хувийн амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Жоли хүссэн” тухай мэдээллээ. TMZ сайтын мэдээлснээр, хүүхдүүдээсээ болж хосууд хоёр тийш болохоор шийдсэн бололтой.

Хосууд хамтдаа 9 жил амьдарсны эцэст 2014 оны 8-р сарын 23-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 52 настай Брэд, 41 настай Жоли нар 6 хүүхэдтэй. Шайло Нувель охин, мөн ихрүүд болох Вивьен Маршелин охин бол Нокс Леон хүүтэй. Мөн Вьетнамаас үрчилж авсан Пакс хүү, Камбожоос үрчилж авсан Мэддокс, Этиопоос үрчилсэн Захара гээд зургаан хүүхэд өсгөн хүмүүжлж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө