Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Макаогийн хулсны баавгай үржүүлгийн төвийн ихэр бамбарууш нэртэй боллоо

  М.Даваадулам 2016-09-19 719

Макаогийн хулсны баавгай үржүүлгийн төвийн ихэр бамбарууш нэртэй боллоо. Иргэдийн дунд санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан “Жиан Жиан” болон “Кан Кан” гэх нэрийг бяцхан амьтдад хайрласан байна. Бамбаруушнуудын нэр эрүүл энхийг бэлгэджээ.

Макаогийн 3 мянга 500 гаруй иргэн Хулсны баавгай үржүүлгийн төвөөс явуулсан санал асуулгад оролцжээ. Нийт 1 мянга 700 гаруй нэрийн санал ирсэн байна. Тэдгээрээс 1 мянга гаруй саналыг “Жиан Жиан” болон “Кан Кан” гэх нэр авчээ. Эцэг болон эх баавгайг нь “Кай Кай”, “Шин Шин” гэдэг. Энэ нь “аз жаргал” гэсэн утгатай.

 

Тиймээс хулсны баавгайн гэр бүлийн гишүүдийн нэр хамтдаа “аз жаргал, эрүүл энхийг” бэлгэдэж байгааг хүрээлэнгийн удирдлагууд тэмдэглэлээ. Ихэр бамбаруушнууд анх 135 болон 54 грамм жинтэй мэндэлж байсан бол, одоо тус бүр 4 болон 3,3 кг жинтэй болжээ. Бяцхан амьтад энэ сарын 26-нд гурван сар хүрэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө