Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

iPhone 7 ба iPhone 7 Plus утаснуудын сайн ба муу талууд

  admin 2016-09-16 1834

Ирэх Баасан гарагаас худалдаанд гарах iPhone 7 ба iPhone 7 Plus гар утаснуудыг технологийн шинжээчид түрүүчээсээ олж аваад туршилт, дүгнэлтээ хийгээд эхэлжээ.

Ерөнхийдөө тэд 7 дахь iPhone нь ирэх жил, iPhone-ий 10 жилийн ойд зориулан гарах загварын суурь технологиудыг багтаасан бүтээл болж гэж дүгнэж байна.

Ингээд тэдний дүгнэлтээс iPhone 7 ба iPhone 7 Plus утаснуудын сайн ба муу талуудыг тоймлон хүргэлээ.

 Сайн талууд:

Усны хамгаалалт. Хэдийгээр гүнзгий усанд энэ нь үйлчлэхгүй ч гүехэн усанд санамсаргүйгээр унагах, норгох зэрэгт аюулгүй байхаар бүтээгдсэн нь iPhone-ий хувьд анхны бөгөөд чухал хэрэгтэй үзүүлэлт болжээ.

Камерны сайжралт. Ерөнхийдөө дан камертай iPhone 7-гийн хувьд ч тэр, нүүрний камерын чадвар ч тэр мэдэгдэхүйц сайжирсан байна. Нүүрний камер нь сэлфи хийхэд илүү тохиромжтой, өргөн өнцгөөр авдаг болсон. Зургийн чанар бүхэлдээ сайжирсан байна.

Баттерей зарцуулалт. Өмнөх iPhone 6s-ийн баттерейны зарцуулалтаас илүү сайжирсан байна. Зарлаж байсны дагуу 7 нь хоёр цаг, 7 Plus нь нэг цаг илүү урт ажиллах чадвартай болсон.

Дэлгэцний сайжралт. Дэлгэц нь илүү өргөн зурваст өнгийг харуулах чадвартай болсон. iPhone 7 утсаар авсан зургийг өмнөх 6s загварын авсан зурагтай харьцуулахад шууд мэдэгдэнэ.

Хурууны даралт мэдрэгчийн чанар. Өмнөх 6s загварт анх удаа нэвтэрсэн 3D touch буюу хурууны даралтын хүч мэдэрдэг технологи нь улам боловсронгуй болж, маш нарийвчлалтай ажилладаг болжээ. Мөн Apple-ын үндсэн аппликэшнүүдээс гадна бусад гуравдагч хөгжүүлэгчдийн аппликэшнийг хамрах болсон байна.

7 Plus-ийн хос камерны татах чадвар. Дүрсийг татах буюу zoom хийх үйлдэл хос камертай 7 Plus загварт нэвтэрсэн нь зарим тохиолдолд мэргэжлийн камерыг орлох хэмжээнд хүрсэн байна.

Муу талууд:

Чихэвчний стандарт оролтгүй. Дагалдаж ирдэг чихэвчнээс нь өөр чихэвч ашиглах бол хувиргагч хэрэглэх шаардлагатай болж, энэ нь түвэгтэй санагдаж болзошгүй.

Jet Black буюу гялгар хар загварын гадарга нь амархан зурагддаг. Мөн хурууны хээ үлдэж, бохирдохдоо амархан.

Хэрвээ гэр ашиглавал iPhone 6-аас огтхон ч ялгарахгүй.

Утасгүй чихэвчний систем нь одоохондоо тогтворжоогүй байгаа тул найдвартай ажиллах баталгаа байхгүй.

Хос камертай iPhone 7 Plus нь ижил түвшний өрсөлдөгч нартай харьцуулахад том нүсэр мэт мэдрэмж төрүүлнэ. Үүнд хос камерыг эх биед багтаасан, камернуудын дурангийн товгор хэсэг (гадаргаас илүү гарсан) зэрэг нөлөөлж байна.

iPhone 7 Plus-ийн хос камерны чадварыг бүрэн ашиглах боломж одоогийн түвшинд бүрэн нээгдээгүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө