Улс төр

Америк, Хятадын талууд худалдааны эхний шатны гэрээ хэлцлээ хийж, Хятадын зарим нэр төрлийн бараанд тавьсан импортын татвараа бууруулахаар тогтжээ. Энэ талаар Хятадын худалдааны яамнаас мэдээлсэн байна. АНУ-ын тал Хятадын эсрэг худалдааны шинэ тариф тогтоохоор хэлэлцэж, нийтдээ 360 тэрбум долларын үнэ бүхий 25%-ийн татвар оногдуулахаар төлөвлөж байсан ч энэ дагуух шийдвэрээ гаргахаас 2 хоногийн өмнө ийнхүү буулт хийсэн байна. 

Хэрвээ Вашингтон татварын нэмэлт хуулиа баталсан бол энэ нь 2018 оны хавар эхэлсэн хоёр улсын хоорондын худалдааны дайны хамгийн хүнд хэцүү цохилтын нэг болох байжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятад улс Вашингтонд Америкийн ХАА-н бараа таваар худалдан авч, эрчим хүчний болоод бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах санал тавьж, оронд нь импортын татварын хэмжээгээ нэмэгдүүлэхгүй байх санал тавьсан гэсэн байна. Хэдийгээр Цагаан ордны тэргүүн энэ удаад төлөвлөж байсныхаа дагуу нэмэлт татвар оногдуулаагүй ч өмнө нь тавиад байсан 25%-ийн татвар хүчинтэй байгаан дээр 15%-ийн татварын хэмжээг дахин бууруулахаар тогтжээ. Тэгвэл эхний ээлжинд ийнхүү талууд буулт хийж, ирэх 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 2 дахь шатны хэлэлцээрээ явуулахаар тогтсон байна.