Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЖУУЛЧИД: МОНГОЛЧУУД ТАЛ НУТАГ ШИГЭЭ УУЖИМ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ЮМ БАЙНА

  Ч.Доржбат 2016-07-15 1996

Манай улс 3 сая хүн амтай. Хүн амын 51 хувь буюу нэг сая 300 мянган иргэн нь нийслэл хотодоо амьдардаг. Гэвч сая гаруй хүн амтай их хотын хөдөлгөөн хоёрхон хоногийн дотор нам гүм болсон нь Улаанбаатарын төвөөр алхаж яваа жуулчдын сонирхолыг ихээр татажээ. БНСУ-ын жуулчин И Сун ПаК хувьд 2 хоногийн өмнө монголын наадмыг үзсэн. Тэгэхэд маш их хүн байсан. Гэвч хоёр хоногийн дараа хөдөө яваад ирэхэд хотын хөл хөдөлгөөн юу үгүй болсон нь түүнийг гайхшруулжээ.

ЖУУЛЧИД АСЕМ-ИЙН УУЛЗАЛТЫН ТАЛААР.....

-БНСУ-ын жуулчин: Монголчууд тал нутаг шигээ уужим хүмүүс юмаа. Ази европын дээд хэмжээний уулзалтыг иргэдээсээ эхлээд төрийн өндөрлөгүүд хүртэлээ их ач холбогдол өгч байна гэж би хувьдаа ойлгож байна . Хоёр хоногийн өмнө энэ төв тайлбай дээр маш их хүн байсан. Харин өнөөдөр бараг л хүн алга. Хот нь маш цэвэрхэн байна.

-Би Бангладеш улсаас ирсэн.Яг үнэндээ монголыг Африкаас арай дээр хөгжилтэй ядуувтар орон гэж боддог байсан. Харин нэг найз маань монголыг үзэхийг санал болгосноор зорьж ирсэн.Ирээд үзсэн чинь үнэхээр гайхалтай хүмүүс нь найрсаг, хот их цэвэрхэн байна.

-Би германаас ирсэн. Монгол АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болж байгааг өчигдөр орой мэдсэн.Хотын хүмүүс нь их соёлтой хандаж байгаа юм байна. Алиьаа хотын төв бараг хүнгүй байхыг би Монголын нийслэл Улаанбаатараас харж байна.

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хорооноос нийслэлийн иргэдийг хотооос гарах, аль эсвэл замын хөдөлгөөнд огт оролцохгүй байх гэх мэт дарамт шахалт огт үзүүлээгүй ээ. Харин Орон нутгийн баяр наадмыг 7 сарын 15, 16-аас эхлэн явуулах, хотоос хөдөө рүү чиглэсэн урсгалыг  баяр наадмаас хойш нэмэгдүүлэх бодлогын шинж чанартай арга хэмжээ авсан. Харин иргэдийн хувьд АСЕМ-ийн дээд хэмжээий уулзалтад ач холбогдол өгч ухамсартай хандаж байгаа нь хотын төвийн хөдөлгөөн, гадны жуулчдын сэтгэгдлээс харагдаж байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө