Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛ ТУЛААНЧИД ДЭЛХИЙД ТАНИГДЖЭЭ

  admin 2016-06-21 1873

Монгол тулаанчид дэлхийд танигджээ. Холимог тулаанаар Азид чансаагаараа тэргүүнд эрэмбэлэгддэг One FC холбооны СЕО Виктор Кью энэ талаар нүүр номдоо бичсэн байна. Саяхан ТВ5 телевизийн захирал Н.Базаррагчаа тус холбоотой хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Үүний дараагаар “Хэн Монголд манай холбооны тулааныг харахыг хүсч байна” хэмээн бичсэн нь олон сая дагагч нарт нь таалагдсан бололтой. Тэгэхээр тун удахгүй отгон гавьяат Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах оргил тулаантай тэмцээнийг эх орондоо үзэж тун магадгүй болоод байна. Тэгвэл ч манайд дэлхийн сонорыг мялаах олон чадварлаг тулаанч байгаа даа. Чингисийн цавчилт саяхан хийсэн тулаандаа ялалт байгуулсан. Түүний жингийн шинэхэн аварга Марат Гафуров мөн удахгүй бүсээ хамгаалах анхны тулаанаа хийх гэж байгаа сурагтай. Магадгүй тулааны дараа навчис хаялж эхлэх тэр мөчид та бид дэлхийн тулааныг эх орондоо үзэж болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө