Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"HAIR WORLD 2016" тэмцээн О. Ариунзулын тэвчээрийг шалгажээ

  admin 2016-06-21 1663

Олон улсын "HAIR WORLD 2016" наадамд оролцсон Азийн судер модель О.Ариунзул өөрийгөө багагүй тэвчээртэй гэдгээ харуулаад авчээ. Модель бүсгүй хүнд далавчтай авангард загварын хувцас өмсөж, 25 см өндөр ултай гуталтай тайзан дээр бүтэн цаг гаруй  зогссон байна.

Тэрээр энэ талаараа  "Миний хувьд анх удаа ийм хүнд том далавчтай 25 см гуталтай тайзан дээр тасралтгүй нэг цаг гаран загвар будалтаа үзүүлэн зогслоо. Моделийн ажлын бас нэгэн хариуцлагатай багагүй тэвчээр шаардсан үзүүлбэр байлаа шүү. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээл боллоо" гэж хэлжээ. Загвар өмсөгч гэдэг хүн харахад хялбар мэт мөртлөө хувь хүнээс асар их хөдөлмөр хариуцлага тэвчээр шаарддаг нарийн чимхлүүр ажлын нэг гэнэ шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө