Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕХ, ИЗРАИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

  Б.Оюун 2019-09-12 137

ЕХ, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху улсынхаа газар нутгийг Иордан голын Баруун эрэг тийш тэлэх хүсэлтэй байгааг эрс эсэргүүцэж, энэ төлөвлөгөө зөвхөн Ойрхи Дорнодын бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн аюулгүй тогтвортой байдлыг зөрчиж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Нетаньяху, хэрвээ тэрээр ирэх долоо хоногт болох бүх нийтийн сонгуулиар ерөнхий сайдын суудалдаа улиран сонгогдвол өөрийн улс орны тусгаар байдлыг тэлж, Иорданийн хөндий, Сөнөсөн тэнгисийн хойд эрэг хүртэл Израилийн нутаг дэвсгэр болгох бодлого баримтлах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Израилийн тэргүүний мэдэгдэл, байр суурийг ЕХ-ны албаны төлөөлөгч эрс үгүйсгэн, Брюссель ямар ч тохиолдолд Израилийн газар нутгийг 1967 оны хилийн тохиролцооноос өөрөөр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Израилийн тал Палестины нутаг дэвсгэр, Иордан голын Баруун эрэг лүү еврейн суурингаа тэлж барин, улмаар газар нутгаас нь хумсалж байгааг ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ямар ч тохиолдолд олон улсын нийгэмлэг, тэр дундаа ЕХ Иерусалимын албан ёсны газар нутгийг 1967 оны хилийн байдлаар л хүлээн зөвшөөрөх болно, газар нутгаа дур мэдэн тэлэх явдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Израиль өөрийн газар нутгийг Зүүн Иерусалим тийш еврейн суурин байгуулах замаар тэлэх бодлого баримталж байгаа нь хууль бус, олон улсын хүрээнд бусдын газар нутаг руу халдсан үйлдэл болохыг БРюссель албан ёсоор мэдэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө