Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сургуулиас завсардсан 7100 гаруй иргэн өнгөрсөн онд дүйцсэн хөтөлбөрт хамрагджээ

  Т.Бадамханд 2019-09-11 349

Сургуульд огт сураагүй, хоёр ба түүнээс дээш жил завсардсан иргэд дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмших боломжтой. Насан туршийн боловсролын үндэсний төв нь сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол нөхөн олгох сургалтыг зохион байгуулдаг байна. Нийслэл болоод орон нутгийн нийт 354 салбар төвөөр дамжуулан бага, суурь, бүрэн дунд боловсролыг нөхөн олгодог байна. Өнгөрсөн оны хичээлийн жилд 7100 гаруй хүүхэд залуус дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж 3200 иргэн зохих шатны боловсрол эзэмшсэн байна. Үүнээс 68 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцсан байна. 

Дүйцсэн хөтөлбөрт хамрагдасдын дийлэнх нь хөдөө орон нутгаас хамрагддаг байна. Ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцаж байгаа хүүхдийн тоо нийт хүүхдийн нэг хувьд хүрэхгүй байгааг албаныхан хэлж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Насан туршийн боловсролын төвд 1997-2017 онд зохион байгуулсан сургалтад 178 мянга орчим иргэн “Дүйцсэн хөтөлбөр”-т суралцжээ. Үүний 53 мянга нь суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж гэрчилгээ авсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө