Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭНЭТХЭГТ 73 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ИХЭР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-07 835

Энэтхэгт 73 настай эмэгтэй амаржиж, ихэр охид төрүүлжээ. Энэтхэгийн Андхра-Прадеш мужийн иргэн 73 настай Мангаямма Ярамати үр шилжүүлэн суулгаж, төрсөн дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болжээ.

Мангаямма Ярамати пүрэв гарагт амаржиж, ихэр охид төрүүлсэн байна. Эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа талаар төрөлтийн үйл явцыг хариуцсан эмч Ума Санкар мэдээлсэн байна.

73 настай Мангаямма Яраматигийн нөхөр Ситарама Ражарао нь энэ жил 82 настай гэнэ. Тэд анх удаа эцэг эх болцгоожээ.

Тэд маш олон жил ханилан амьдарч байгаа ч тэдэнд үр хүүхэд заяагаагүй байна. Олон жил хүүхэд төрүүлээгүй амьдарсан тэднийг төрөлх тосгоныхон нь ад үзэж, хөөж тууж байсан тохиолдол ч гарч байсан гэнэ. Тиймээс тэд орчин үеийн анагаах ухааны хөгжлийг ашиглан тэд нас дээр гарсан ч хүүхэдтэй болох мөрөөдлөө орхиогүй байна. Ихэр охид хийсвэр аргаар эхээс эсэн мэнд мэндэлсэн байна.

Тэгвэл үүнээс өмнө Энэтхэгт 2016 оны 4-р сард 70 настай Далджиндер Каур гэх эмэгтэй мөн анхныхаа хүүхдийг төрүүлж байжээ. Мөн 2016 оны 8-р сард Автсралийн Тасманийн дүүргийн 63 настай эмэгтэй анх удаа хүүхэд төрүүлж байсан тохиолдлууд байдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө