Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗИМБАБВЕ УЛСЫН ЭКС ТЭРГҮҮН РОБЕРТ МУГАБЕ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

  Б.Оюун 2019-09-06 447

Зимбабве улсын ерөнхийлөгч асан Роберт Мугабе таалал төгсчээ. Улс орноо 30 гаруй жил удирдсан Мугабе 95 настай байжээ.

Роберт Мугабе сүүлийн үед хүндээр өвдөж, биеийн байдал нь тааруу байжээ. Гэрээр гэр бүлийнхнийхээ дунд, өвчний улмаас таалал төгссөн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Роберт Мугабе ердөө 2 жилийн өмнө, 2017 оны 11-р сард улс орондоо болсон цэргийн эргэлтийн дүнд улсынхаа төрийн тэргүүний суудлаас буусан юм. Улс орноо 30-аад жил тэргүүлсэн, хамгийн өндөр настай удирдагч гэгдэж байсан Мугабе төрийн эрхээс буухдаа 93 настай байжээ.

Зимбабве улсын тэргүүн, сүүлд дарангуйлагч гэж нэрлэгдэх болсон Роберт Мугабе 1924 оны 2-р сарын 21-нд Зимбабве улс Родезия гэж нэрлэгдэж байхад мэндэлжээ. Тэрээр 1964 онд тухайн үеийн Родезийн эрх баригчдыг хүчтэй шүүмжилснийхээ төлөө 10 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлж, улмаар шоронгоос суллагдсаныхаа төлөө улс төрд эргэлт буцалтгүй орсон байна. Роберт Мугабе 1980 оны 4-р сард улсынхаа ерөнхий сайдаар сонгогдож, улмаар 1987 оны 12-р сараас эхлэн улс орноо тэргүүлэн, 30-аад жил төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө