Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японд сувдны хясаа олноороо үхэж үрэгджээ

  Б.Оюун 2019-09-05 448

Японы төвийн хэсгээр, далайн Аго тохойн орчимд олон тооны сувдны хясаа үл мэдэгдэх шалтгаанаар үхэж үрэгджээ.  

Аго тохой нь Японы Миэ мужийн Сима хотын ойролцоо байрладаг юм. Энэ дүүрэг Японы далайн сувд үржүүлгийн гол төв гэж тооцогддог бүс нутаг юм. Тэгвэл Миэгийн шинжлэх ухаан-судалгааны институтын мэргэжилтнүүдийн мэдээлснээр өнгөрсөн 7-р сард Акойя, Эхима гэхчлэн газруудад мөн олон тооны сувдны хясаа үхэж үрэгдсэн байхыг олж илрүүлж байжээ.

Энэ явдал ойролцоох газруудад ч мөн ажиглагдсан байна. Одоогоор мэргэжилтнүүд хясаанууд ямар шалтгаанаар ийнхүү олноороо үхэж үрэгдэж байгааг тогтоогоогүй байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө